Sunday, August 24, 2008

Эхийн сүүний давуу талууд

  • Уураг
  • Тослог
  • Сүүний чихэр/байгалийн/
  • Төмөр
  • Бүх төрлийн амин дэм
  • Хайламхай тосны хүчлүүд/өөр юунд ч байдаггүй/
  • Омега-3
гэх мэтийн тэжээллэг бодисууд нь нялхасын ходоодонд хялбар шимэгддэг ба өсөлт хөгжилтийг бүрэн хангадаг. Түүнчлэн биеийн усны хэрэгцээнд халуун, хүйтэний ямар ч улиралд бүрэн нийцнэ. Нялх хүүхдийн өвчин эсэргүүцэн чадвар сул байдаг ч зөвхөн хөхөөр хооллодог хүүхэд суулгалт, хатгаа, мэнэн, чихний халдвар болон бусад өвчнөөр өвчилж эндэх нь нэн бага.

Томчуудын том эндүүрэл: Ихэнх хүмүүс бодохдоо тэжээлийг(хөхний сүү орлуулагч) эхийн сүүтэй адил чанартай гэж ....?!

Харин энэ талаар Судлаачид: харьцуулахын аргагүй гэжээ.....

......Хөхний сүү тухайн нярай бүрийн хэрэгцээнд тохируулж найрлагаа өөрчилдөг нь батлагдсан байна. Жишээ нь: дутуу төрсөн нярайн өсөлт хөгжилийг эрчимтэй гүйцээхийн тулд шаардлагатай элеминтүүд нэмэгдлээр бий болно гэсэн үг.
Түүгээр ч барахгүй ангир уураг нь(төрсний дараах эхний сүү) жинхэнэ сүүнээс өөр агууламжтай буюу нярайн эхний баас болох "зунгаг"ийг тууж гаргах мөн маш олон төрлийн витаминаар элбэг. Энэ нь өвчнийг эсэргүүцэх чадварыг өгдөг.

Хөхөө хөхөх нь угж хөхсөнөөс илүү их хөдөлмөрийг хүүхдээс шаарддаг. Учир нь хөхний толгой нь резинэн угжны нүх шиг том биш, ам руу шууд урсаж орохгүй тул нилээн хүчтэй хөхснөөр эрүү амны хөгжил сайн явагдаж хожимоо шүдний бүтцэд хүртэл эерэгээр нөлөөлдөг байна.

Тархины хөгжлийг дэмжиж IQ өндөртэй болгодог нь олон судалгаагаар батлагдсан. Гэхдээ магадгүй таны эргэн тойронд угжаар өссөн хүүхэд хамаагүй илүү ухаантай байхыг та харсан байж болох юм. Харин хүүхдийн хөгжилд генитек болон ямар орчинд өсч торнисон, ямар хоол тэжээл идэж байсан гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлөх нь тодорхой. Бидний үр удам бүгд Эйнштэн шиг суут ухаантнууд болох албагүй ч хөхөөр хооллох нь үнэхээр Гайхамшигтай & Энгийн


Ингээд та хэмжихийн аргагүй их шим тэжээлийг хүүхдээ хөхүүлэх бүрдээ өгч байгаагаа үргэлж санаарай!