Friday, September 5, 2008

Сонирхолтой тоо


Жирэмслэлт нь барагцаалбал 280 хоног буюу 39-41 долоо хоног үргэлжилнэ.
Умайн(сав) урт 7 см, зузаан нь 2-3 см, төрөөгүй эмэгтэйн умай 60-70 гр, төрсөн эмэгтэйнх 80-90 гр бүхий хэд хэдэн булчингийн давхаргаас үүдэлтэй эрхтэн юм.
Жирэмсэн үед умайн цусан хангамж ердийнхөөс 4-5 дахин ихэснэ.
Үр дамжуулах гуурсны урт нь 12-16 см,
хамгийн нарийн хэсэгтээ 0,5-1 мм, өргөндөө 8 мм орчим

Эхэс бол үр хөврөлийг хоол тэжээл, хүчилтөрөгчөөр хангахын зэрэгцээ ялгах эрхтэний үүрэгийг давхар хүлээдэг., жирэмсэний эцэст 500-600 гр жин татна. Хүүхэд эхэс хоёрыг 50-60 см хүй холбоно.
Өндгөвч 3-5 см урт, 5-10 гр жинтэй эм бэлгийн эс мөн гормон ялгаруулдаг булчирхай юм. Охидыг 2.5 настай байхад л гүйцэд бүрэлдсэн байдаг. Эмэгтэй хүн сардаа ганцхан өндгөн эс ялгаруулж байдаг нь биений юм нэг удаа үзэгддэгийг гэрчилнэ.

Эрүүл эмэгтэй амьдралынхаа турш 500 удаа эх болоход бэлэн байдаг байна. Хүний удам хойчоо үлдээх материалыг ийнхүү харамгүй өгсөн ч 12 оос дээш төрсөн эх ховор байдаг шүү дээ. Өндгөн эс эзэлхүүнээрээ эр эснээс 50'000 дахин том, өөрөөр хэлбэл өндгөн эсний хэмжээ нь нарийн үзүүртэй харандаагаар маш жижиг цэг тавьсантай ижил. Гэсэн ч энэ нь бие махбодын хамгийн том эс билээ.
Хүний биеийн 46 хромосомд ойролцоогоор 14 сая ген байдаг бөгөөд энэ нь удамших чадвар, хөгжил ба шинжийг тодорхойлно.

Эр бэлгийн эс(сперматозоид) ийн урт нь 0,05 мм. Нэг удаагийн ялгаралтанд(үрийн шингэн) 200-300 сая эр эс агуулагдана.

Харин эдгээрээс ганц нь өндгөн эстэй нийлж үр тогтоох учиртай.
1 сартай үр хөврөлийн урт 1 см, жин нь 1 грамм хүрдэг ч түүний бяцхан зүрх нь аль хэдийн(21 хоногтойд) цохилж эхэлсэн байдаг. Энэ цагаас эхлэн жирэмсэн эмэгтэйн биед 2 зүрх цохилно. Улмаар 8 дахь долоо хоногтойд 4 см орчим, жин нь 4-5 гр; 3 сартай ураг 9 см, жин нь ойролцоогоор 45 граммд хүрнэ. Энэ үед бүх эд эрхтэнүүд
хэлбэр дүрсээ олсон байх ба уруул нь хөхөлт хийж буй мэт хөдөлдөг болно.
Ийнхүү тасралтгүй хөгжсөөр төрөх үедээ ураг 50-60 см, 3.5 кг болж эхийн хэвлийгээс энэ дэлхийд мэндэлдэг.

Умай дотор барагцаалбал 1 л орчим шингэнд хүүхэд маань сэлж хөвж амьдарна. Шингэний ач холбогдол нь гэвэл ургийн биеийг ханатай нь наалдахаас хамгаалах, ургийн хөдөлгөөнд тохиромжтой нөлөөлж бүх чиглэлдээ ямар ч саадгүй хөгжих боломж олгож, түүнийг тойрсон даралтыг тэнцүүлэн гадны цохилт, түлхэлтийг зөөлрүүлж өгнө.
Ингээд 9 сарын "усан доторхи" амьдрал дуусаж "хуурай"-д гарах цаг ирлээ.
Жирэмсэний үед эхийн цусанд цагаан, улаан эс олширч, цусны бөлөгнүүлэх явдал ихэссэнээр төрөх үед цус алдалт буюу халдвар үүссэн тохиолдолд хамгаалах механизм шууд ажиллаж эхэлнэ.


Та хэзээ төрөх вэ? Доорхи хялбар аргаар та өөрөө бодоорой..
Сүүлийн биений юм ирсэн сараас 3-г хасан, сарын юм ирсэн өдөртөө 7-г нэм. Ж: таны сүүлийн биеийн юм 5 сарын 3 нд ирсэн гэж үзэе. 5 сараасаа 3-г хасвал 2 буюу төрөх сар чинь гэсэн үг. Ирсэн өдөр 3- н дээрээ 7-г нэмбэл 10 буюу төрөх өдөр, Ингээд таны төрөх барагцаалсан өдөр 2 сарын 10 нд боллоо.

Яагаад баргацаалсан вэ.. гэхээр төрөх өдөр бүр эмэгтэйн биеийн онцлог, хүүхэдийн төрөхөд бэлэн болсон эсэхээс шалтгаалдаг тул хэлбэлзэх(урагш хойш 2 долоо хоног) нь ойлгомжтой


Thursday, September 4, 2008

Гайхамшигт хөгжил


Vagina- Үтрээ; Cervix- Савны амсар; Uterus- Умай; Ovary- Өндгөвч; Fallopian tube- Үр дамжуулах гуурс

Эр бэлгийн эс


Тэдний тоо сая сая байх боловч...

Ганц л эр эс өндгөн эстэй нийлнэ

Үр тогтсноос хойшхи эсийн хуваагдал

4 долоо хоногтой үр хөврөл(1 сар)

8 долоо хоногтойдоо

11 долоо хоногтой

20 долоо хоног

32 долоо хоногтойдоо

Нярай