Sunday, September 21, 2008

Жирэмсэн эхчүүдийн асуудаг нийтлэг асуултуудаас...

А: 2 хүний өмнөөс идэх үү?
Х: Тийм шаардлага байхгүй. Мэдээж хүүхдийн өсөлт хэрэгцээг хангахын тулд сайн идэх хэрэгтэй ч тэр нь хэмжээндээ биш харин хэр шим тэжээлтэй байгаадаа гол нь.
Өөрийн дуртай зүйлээ байнга идэх(чихэр шоколад, гурилан бүтээгдэхүүн, давсалсан) эсвэл цөөн төрлийн хоол хүнс хэрэглэхээс аль болох зайлсхий. Түүнчлэн хүүхдийн эрчимтэй өсөлтийн чухал түүхий эд болох Уураг-ийг 80-100гр(өдөрт) хоол хүнснээсээ авах шаардлагатай.

А: Ус их уувал хаван ихсэх үү?
Х: Үгүй, харин ч эсрэгээрээ. Хэрэв та хангалттай усыг уухгүй бол таны бие махбодийн хамгаалах механизм ажиллаж биен дэх усаа хадгалах үйлдэл хийх буюу хаванг ихэсгэдэг. Харин усаа сайн уувал тэрхүү усаар дамжин илүүдэл хаванг хөөх болно. Тиймээс өдөрт 1,5-2 л ус уух зайлшгүй хэрэгцээ бий.

А: Жингээ барих шаардлагатай юу?
Х: Жирэмсэн үед анхаарлаа жингээс холдуулж үүний оронд идэж буй зүйлдээ хандуулаж сурахыг зөвлөе! Жин бол зөв, буруу хооллолтыг харуулж чадахгүй. Харин юу идэж ууж байгаагаа хэдэн өдрийн турш цаасан дээр бичээд үзээрэй. Тэр үед та өөртөө зөв дүгнэлт хийж чадна. Хэрэв та аль болохоор шим тэжээлтэй, зөв хооллож байвал жингийн илүүдэл тийм чухал биш. Ерөнхийдөө дунджаар жин 12-17 орчим нэмэгддэг ба үүнээс дээш доош хэлбэлзэх нь ердийн.

Үүнд:

Хүүхэд 3.5гр
Эхэс 900гр-1300гр
Ус 900гр-1300гр
Хөх 900гр-1300гр
Цусан хангамж 1800гр
Өөхөн хуримтлал 2кг-4кг
Савны хэмжээн томролт 900гр-2кг

Нийтдээ 11-17 кг орчим


А: Миний идэж ууж буй зүйлээс хүүхэд өөртөө хэрэгтэйг нь олж авдаг уу?
Х: Үгүй, хүүхдэд буюу эхэст тийм ялгах чадвар(сайн муу, хортой хоргүй) байхгүй. Өөрөөр хэлбэл таны идсэн уусан бүхий л зүйл(архи, тамхи, эм) эхэсээр дамжин хүүхдэд хүрнэ.

А: Зарим ээжүүд сайн идэж байгаагүй ч хүүхэд нь эрүүл саруул төрдөг?
Х: Тийм байж болно. Гэхдээ хэрэв та сайн идэхгүй бол хүүхэд таны биеэс(эд, булчин, яс) өөртөө хэрэгцээтэй бүхнээ сорж авах чанартай тул тийм ээжүүд өвчинд өртөмтгий, сул биетэй, амархан ядардаг, эрт өтлөх, ясны сийргэжилттэй болдог нь батлагдсан.

А: Жирэмсэний нэмэлт витамин(prenatal vit) хэрэглэж буй үед ямар хоол идэх нь нэг их чухал биш?
Х: Ямар ч сайн витамин хоол хүнсийг орлуулж чадахгүй нь тодорхой. Учир нь таны бие болон таны хүүхдэд зөвхөн витаминаас гадна уураг, нүүрс-ус, өөх тос гэх мэтийн бусад зүйлс зайлшгүй хэрэгтэй.

А: Бүх жирэмсэний витамин ижил үү?
Х: Өөр байдаг. Хамгийн сайн нь Фолийн хүчил( folic acid) агуулсан байх. Доорхи найрлага орцтой дүйж очвол сайн.

* 4,000 and 5,000 IU (international units) vitamin
* 800 and 1,000 mcg (1 mg) of folic acid
* 400 IU of vitamin D
* 200 to 300 mg of calcium
* 70 mg of vitamin C
* 1.5 mg of thiamine
* 1.6 mg of riboflavin
* 2.6 mg of pyridoxine
* 17 mg of niacinamide
* 2.2 mcg of vitamin B-12
* 10 mg of vitamin E
* 15 mg of zinc
* 30 mg of iron гэх мэт....