Sunday, September 21, 2008

Жирэмсэн эхчүүдийн асуудаг нийтлэг асуултуудаас...

А: 2 хүний өмнөөс идэх үү?
Х: Тийм шаардлага байхгүй. Мэдээж хүүхдийн өсөлт хэрэгцээг хангахын тулд сайн идэх хэрэгтэй ч тэр нь хэмжээндээ биш харин хэр шим тэжээлтэй байгаадаа гол нь.
Өөрийн дуртай зүйлээ байнга идэх(чихэр шоколад, гурилан бүтээгдэхүүн, давсалсан) эсвэл цөөн төрлийн хоол хүнс хэрэглэхээс аль болох зайлсхий. Түүнчлэн хүүхдийн эрчимтэй өсөлтийн чухал түүхий эд болох Уураг-ийг 80-100гр(өдөрт) хоол хүнснээсээ авах шаардлагатай.

А: Ус их уувал хаван ихсэх үү?
Х: Үгүй, харин ч эсрэгээрээ. Хэрэв та хангалттай усыг уухгүй бол таны бие махбодийн хамгаалах механизм ажиллаж биен дэх усаа хадгалах үйлдэл хийх буюу хаванг ихэсгэдэг. Харин усаа сайн уувал тэрхүү усаар дамжин илүүдэл хаванг хөөх болно. Тиймээс өдөрт 1,5-2 л ус уух зайлшгүй хэрэгцээ бий.

А: Жингээ барих шаардлагатай юу?
Х: Жирэмсэн үед анхаарлаа жингээс холдуулж үүний оронд идэж буй зүйлдээ хандуулаж сурахыг зөвлөе! Жин бол зөв, буруу хооллолтыг харуулж чадахгүй. Харин юу идэж ууж байгаагаа хэдэн өдрийн турш цаасан дээр бичээд үзээрэй. Тэр үед та өөртөө зөв дүгнэлт хийж чадна. Хэрэв та аль болохоор шим тэжээлтэй, зөв хооллож байвал жингийн илүүдэл тийм чухал биш. Ерөнхийдөө дунджаар жин 12-17 орчим нэмэгддэг ба үүнээс дээш доош хэлбэлзэх нь ердийн.

Үүнд:

Хүүхэд 3.5гр
Эхэс 900гр-1300гр
Ус 900гр-1300гр
Хөх 900гр-1300гр
Цусан хангамж 1800гр
Өөхөн хуримтлал 2кг-4кг
Савны хэмжээн томролт 900гр-2кг

Нийтдээ 11-17 кг орчим


А: Миний идэж ууж буй зүйлээс хүүхэд өөртөө хэрэгтэйг нь олж авдаг уу?
Х: Үгүй, хүүхдэд буюу эхэст тийм ялгах чадвар(сайн муу, хортой хоргүй) байхгүй. Өөрөөр хэлбэл таны идсэн уусан бүхий л зүйл(архи, тамхи, эм) эхэсээр дамжин хүүхдэд хүрнэ.

А: Зарим ээжүүд сайн идэж байгаагүй ч хүүхэд нь эрүүл саруул төрдөг?
Х: Тийм байж болно. Гэхдээ хэрэв та сайн идэхгүй бол хүүхэд таны биеэс(эд, булчин, яс) өөртөө хэрэгцээтэй бүхнээ сорж авах чанартай тул тийм ээжүүд өвчинд өртөмтгий, сул биетэй, амархан ядардаг, эрт өтлөх, ясны сийргэжилттэй болдог нь батлагдсан.

А: Жирэмсэний нэмэлт витамин(prenatal vit) хэрэглэж буй үед ямар хоол идэх нь нэг их чухал биш?
Х: Ямар ч сайн витамин хоол хүнсийг орлуулж чадахгүй нь тодорхой. Учир нь таны бие болон таны хүүхдэд зөвхөн витаминаас гадна уураг, нүүрс-ус, өөх тос гэх мэтийн бусад зүйлс зайлшгүй хэрэгтэй.

А: Бүх жирэмсэний витамин ижил үү?
Х: Өөр байдаг. Хамгийн сайн нь Фолийн хүчил( folic acid) агуулсан байх. Доорхи найрлага орцтой дүйж очвол сайн.

* 4,000 and 5,000 IU (international units) vitamin
* 800 and 1,000 mcg (1 mg) of folic acid
* 400 IU of vitamin D
* 200 to 300 mg of calcium
* 70 mg of vitamin C
* 1.5 mg of thiamine
* 1.6 mg of riboflavin
* 2.6 mg of pyridoxine
* 17 mg of niacinamide
* 2.2 mcg of vitamin B-12
* 10 mg of vitamin E
* 15 mg of zinc
* 30 mg of iron гэх мэт....

Saturday, September 20, 2008


Tус болж магад


Сармис: Хоол хүнсэнд өргөн хэрэглэхийн сацуу эрүүл мэндэд ашиг тустай энэхүү ургамал нь дэлхий дээрхи Эрүүл хүнс-н жагсаалтанд дээгүүр байр эзэлсээр ирсэн. Учир нь түүний найрлаганд вит А, B, B2, C, K, Цайр, Уураг баялаг оршино. Хүний эрүүл мэндэд тустай сармисны гол хүчин зүйл нь Аллисин юм. Ийнхүү бидний эрүүл мэндэд тустай ч үнэрийг нь тэвчиж чадах хүн даан ч их биш :)

Ялангуяа түнийг няцлах юмуу хоолонд хийх үед сармисны хумсан доторхи эс гэмтэж Аллисин буюу вирусын эсрэг үйлчилгээ нь эхэлдэг. Тэхээр жинхэнэ үйлчилгээг нь идэвхжүүлэхийн тулд хэрчиж, няцалж, чанах хэрэгтэй гэсэн үг.

Ерөнхийдөө сартис нь хорт хавдарын эсрэг, цус нөжрөхийн эсрэг үйлчилж биенээс хорт бодисыг зайлуулна.

Ач тусыг нь цааш бичвэл....

*цусан дахь сахарын хэмжээг зохицуулна
* байгалийн Антибиотек
*цусны даралтыг бууруулна
* холестерины хэмжээг бас бууруулна
* хорт хавдараас сэргийлнэ
* мөөгөнцийн халдварт өвчнийг эдгээнэ
*артерийн судсан доторхи хаягдалыг биеэс гадагшлуулна
* биеийн дархлааны эсийг идэвхжүүлдэг
* зүрхийн шигдээс, цус харвалтаас сэргийлнэ

Пирамидыг барьж байсан ажилчдад өдөр бүр сармис идүүлж тэдний хүч чадал, тэнхээг нэмдэг байжээ гэж түүхэнд өгүүлдэг

Хэрэглэхэд энгийн арга......

Сармисаа шарах: Нэг багц сармисны орой хэсэгт Олив тосыг бага зэрэг дусаагаад мөнгөлөг цаасанд ороон дуковканд 200 хэмд 30 мин байлга(сэрээгээр хатгахад зөөлөн болтол). Ингээд бэлэн болсны дараа маш олон янзаар хэрэглэж болно. Ингэж бэлтгэсэн сармисны эхүүн үнэр дарагдаж идэх хүсэл төрдөг шүү.

Жишээ нь: *нухаш болгож байгаад хоолны шөлөндөө хийх,

*талхан дээр түрхэх,

*махан таташ амтлах
*ямар нэг соусанд хийх гэх мэт...

Анхаарах зүйл!!!

Алив юм хэдий сайн ч хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг нөлөөг үргэлж дагуулж байдаг. Хэт их идвэл аллерги өгөн, ходоодны хүчилийг ихэсгэн хямрааж магад. Учир нь хүн бүрийн хүлээн авах чадвар буюу онцлог байдал өөр өөр. Ер нь алив зөвөлгөө хувь хүнд биш, нийтлэг байдлаар нийтэд хандсан байдаг нь магадгүй түүний учир дутагдалтай тал байх :)

Friday, September 12, 2008

Баяр хүргэе!!!


БАЯР ХҮРГЭЕ!!!

Шагналын Эзэд тодорлоо

8 сарын 12 нд гаргасан энэ зургийг зөв тайлбарлах даалгавар өгөгдсөн.



Зөв бичсэн
Сувдаа болон


Цэнгэлээдээ
баяр хүргээд доорхи шагналыг гардуулая

Утас: 455593


Friday, September 5, 2008

Сонирхолтой тоо


Жирэмслэлт нь барагцаалбал 280 хоног буюу 39-41 долоо хоног үргэлжилнэ.
Умайн(сав) урт 7 см, зузаан нь 2-3 см, төрөөгүй эмэгтэйн умай 60-70 гр, төрсөн эмэгтэйнх 80-90 гр бүхий хэд хэдэн булчингийн давхаргаас үүдэлтэй эрхтэн юм.
Жирэмсэн үед умайн цусан хангамж ердийнхөөс 4-5 дахин ихэснэ.
Үр дамжуулах гуурсны урт нь 12-16 см,
хамгийн нарийн хэсэгтээ 0,5-1 мм, өргөндөө 8 мм орчим

Эхэс бол үр хөврөлийг хоол тэжээл, хүчилтөрөгчөөр хангахын зэрэгцээ ялгах эрхтэний үүрэгийг давхар хүлээдэг., жирэмсэний эцэст 500-600 гр жин татна. Хүүхэд эхэс хоёрыг 50-60 см хүй холбоно.
Өндгөвч 3-5 см урт, 5-10 гр жинтэй эм бэлгийн эс мөн гормон ялгаруулдаг булчирхай юм. Охидыг 2.5 настай байхад л гүйцэд бүрэлдсэн байдаг. Эмэгтэй хүн сардаа ганцхан өндгөн эс ялгаруулж байдаг нь биений юм нэг удаа үзэгддэгийг гэрчилнэ.

Эрүүл эмэгтэй амьдралынхаа турш 500 удаа эх болоход бэлэн байдаг байна. Хүний удам хойчоо үлдээх материалыг ийнхүү харамгүй өгсөн ч 12 оос дээш төрсөн эх ховор байдаг шүү дээ. Өндгөн эс эзэлхүүнээрээ эр эснээс 50'000 дахин том, өөрөөр хэлбэл өндгөн эсний хэмжээ нь нарийн үзүүртэй харандаагаар маш жижиг цэг тавьсантай ижил. Гэсэн ч энэ нь бие махбодын хамгийн том эс билээ.
Хүний биеийн 46 хромосомд ойролцоогоор 14 сая ген байдаг бөгөөд энэ нь удамших чадвар, хөгжил ба шинжийг тодорхойлно.

Эр бэлгийн эс(сперматозоид) ийн урт нь 0,05 мм. Нэг удаагийн ялгаралтанд(үрийн шингэн) 200-300 сая эр эс агуулагдана.

Харин эдгээрээс ганц нь өндгөн эстэй нийлж үр тогтоох учиртай.
1 сартай үр хөврөлийн урт 1 см, жин нь 1 грамм хүрдэг ч түүний бяцхан зүрх нь аль хэдийн(21 хоногтойд) цохилж эхэлсэн байдаг. Энэ цагаас эхлэн жирэмсэн эмэгтэйн биед 2 зүрх цохилно. Улмаар 8 дахь долоо хоногтойд 4 см орчим, жин нь 4-5 гр; 3 сартай ураг 9 см, жин нь ойролцоогоор 45 граммд хүрнэ. Энэ үед бүх эд эрхтэнүүд
хэлбэр дүрсээ олсон байх ба уруул нь хөхөлт хийж буй мэт хөдөлдөг болно.
Ийнхүү тасралтгүй хөгжсөөр төрөх үедээ ураг 50-60 см, 3.5 кг болж эхийн хэвлийгээс энэ дэлхийд мэндэлдэг.

Умай дотор барагцаалбал 1 л орчим шингэнд хүүхэд маань сэлж хөвж амьдарна. Шингэний ач холбогдол нь гэвэл ургийн биеийг ханатай нь наалдахаас хамгаалах, ургийн хөдөлгөөнд тохиромжтой нөлөөлж бүх чиглэлдээ ямар ч саадгүй хөгжих боломж олгож, түүнийг тойрсон даралтыг тэнцүүлэн гадны цохилт, түлхэлтийг зөөлрүүлж өгнө.
Ингээд 9 сарын "усан доторхи" амьдрал дуусаж "хуурай"-д гарах цаг ирлээ.
Жирэмсэний үед эхийн цусанд цагаан, улаан эс олширч, цусны бөлөгнүүлэх явдал ихэссэнээр төрөх үед цус алдалт буюу халдвар үүссэн тохиолдолд хамгаалах механизм шууд ажиллаж эхэлнэ.


Та хэзээ төрөх вэ? Доорхи хялбар аргаар та өөрөө бодоорой..
Сүүлийн биений юм ирсэн сараас 3-г хасан, сарын юм ирсэн өдөртөө 7-г нэм. Ж: таны сүүлийн биеийн юм 5 сарын 3 нд ирсэн гэж үзэе. 5 сараасаа 3-г хасвал 2 буюу төрөх сар чинь гэсэн үг. Ирсэн өдөр 3- н дээрээ 7-г нэмбэл 10 буюу төрөх өдөр, Ингээд таны төрөх барагцаалсан өдөр 2 сарын 10 нд боллоо.

Яагаад баргацаалсан вэ.. гэхээр төрөх өдөр бүр эмэгтэйн биеийн онцлог, хүүхэдийн төрөхөд бэлэн болсон эсэхээс шалтгаалдаг тул хэлбэлзэх(урагш хойш 2 долоо хоног) нь ойлгомжтой


Thursday, September 4, 2008

Гайхамшигт хөгжил


Vagina- Үтрээ; Cervix- Савны амсар; Uterus- Умай; Ovary- Өндгөвч; Fallopian tube- Үр дамжуулах гуурс

Эр бэлгийн эс


Тэдний тоо сая сая байх боловч...

Ганц л эр эс өндгөн эстэй нийлнэ

Үр тогтсноос хойшхи эсийн хуваагдал

4 долоо хоногтой үр хөврөл(1 сар)

8 долоо хоногтойдоо

11 долоо хоногтой

20 долоо хоног

32 долоо хоногтойдоо

Нярай

Sunday, August 24, 2008

Эхийн сүүний давуу талууд

  • Уураг
  • Тослог
  • Сүүний чихэр/байгалийн/
  • Төмөр
  • Бүх төрлийн амин дэм
  • Хайламхай тосны хүчлүүд/өөр юунд ч байдаггүй/
  • Омега-3
гэх мэтийн тэжээллэг бодисууд нь нялхасын ходоодонд хялбар шимэгддэг ба өсөлт хөгжилтийг бүрэн хангадаг. Түүнчлэн биеийн усны хэрэгцээнд халуун, хүйтэний ямар ч улиралд бүрэн нийцнэ. Нялх хүүхдийн өвчин эсэргүүцэн чадвар сул байдаг ч зөвхөн хөхөөр хооллодог хүүхэд суулгалт, хатгаа, мэнэн, чихний халдвар болон бусад өвчнөөр өвчилж эндэх нь нэн бага.

Томчуудын том эндүүрэл: Ихэнх хүмүүс бодохдоо тэжээлийг(хөхний сүү орлуулагч) эхийн сүүтэй адил чанартай гэж ....?!

Харин энэ талаар Судлаачид: харьцуулахын аргагүй гэжээ.....

......Хөхний сүү тухайн нярай бүрийн хэрэгцээнд тохируулж найрлагаа өөрчилдөг нь батлагдсан байна. Жишээ нь: дутуу төрсөн нярайн өсөлт хөгжилийг эрчимтэй гүйцээхийн тулд шаардлагатай элеминтүүд нэмэгдлээр бий болно гэсэн үг.
Түүгээр ч барахгүй ангир уураг нь(төрсний дараах эхний сүү) жинхэнэ сүүнээс өөр агууламжтай буюу нярайн эхний баас болох "зунгаг"ийг тууж гаргах мөн маш олон төрлийн витаминаар элбэг. Энэ нь өвчнийг эсэргүүцэх чадварыг өгдөг.

Хөхөө хөхөх нь угж хөхсөнөөс илүү их хөдөлмөрийг хүүхдээс шаарддаг. Учир нь хөхний толгой нь резинэн угжны нүх шиг том биш, ам руу шууд урсаж орохгүй тул нилээн хүчтэй хөхснөөр эрүү амны хөгжил сайн явагдаж хожимоо шүдний бүтцэд хүртэл эерэгээр нөлөөлдөг байна.

Тархины хөгжлийг дэмжиж IQ өндөртэй болгодог нь олон судалгаагаар батлагдсан. Гэхдээ магадгүй таны эргэн тойронд угжаар өссөн хүүхэд хамаагүй илүү ухаантай байхыг та харсан байж болох юм. Харин хүүхдийн хөгжилд генитек болон ямар орчинд өсч торнисон, ямар хоол тэжээл идэж байсан гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлөх нь тодорхой. Бидний үр удам бүгд Эйнштэн шиг суут ухаантнууд болох албагүй ч хөхөөр хооллох нь үнэхээр Гайхамшигтай & Энгийн


Ингээд та хэмжихийн аргагүй их шим тэжээлийг хүүхдээ хөхүүлэх бүрдээ өгч байгаагаа үргэлж санаарай!







Thursday, August 21, 2008

Тайлбаргүй........











Хөхүүлэх байрлал

Хөхөөр тэжээх

Нялх хүүхдэд хамгийн баяр баясгалантай үе бол хооллолт юм. Эхийн сүү хамгийн чухал шимт бодис болох уураг, нүүрс ус, ус, эрдэс бодис түүнчлэн хүүхдийн өсөж буй хэрэгцээг хангахуйц микро элемент /K, Na, Ca, P/-үүдийг зохистой харьцаагаар агуулах тул эрээд олдохгүй эрдэнэ юм. Эхийн ангир уураг нь дээд зэргээр ариутгагдсан байдгаас нярай хүүхэд гэдэсний болон халдварт өвчнөөр өвдөхгүй. Учир нь түүний найрлагад тодорхой өвчнийг /саа, томуу, ханиад/ эсэргүүцдэг эсрэг биетүүд агуулагддаг.

Хүүхдээ хөхүүлэхэд эх хүүхэд хоёрын хооронд сэтгэлзүйн болоод биеийн хувьд хамгийн ойр дотны холбоо үүсч хөхүүлэх дутам эхчүүдэд хүүхдээ хөхүүлэх дур хүсэл төрдөг нь жам ёсны юм.

Хөхний сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд ашигтай төдийгүй эхийн цаг, хүч, санхүүг хэмнэдэг. Сав суулга угаах, сүүг хөргөх, халаах хэрэггүй. Хол газар явахад сүүг тээвэрлэх шаардлагагүй .

Хэдэн удаа хөхүүлэх вэ?

Хүүхдийг хөхөө хөхөхийг хүсэх бүрд нь хөхүүлэх хэрэгтэй. Цагийн хуваарь баримтлах нь нярай хүүхдэд ашиггүй. Төрснөөс хойш аль болох хурдан амлуулна. Ингэж хүүхдээ эрт амлуулах нь олон сайн талтай бөгөөд үүнээс хоёр чухлыг дурьдвал:

§ хүүхдийн зунгаг эрт гарах

§ эхийн сав сайн агшиж цус алдахаас сэргийлнэ

Ангир уургийг сайн хөхүүлснээр хөх зангирахгүй байх, хөхөнд сүү сайн орох боломжийг нэмэгдүүлнэ.

Хангалттай сүү байгаа гэдгээ яаж мэдэх вэ?

Хэрэв хүүхэд хөхөндөө цадсан, хөхний сүү хангалттай байгаа бол жин нэмэгдэж эхлэнэ. Бас хүүхэд өдөртөө 5-8 удаа шээж, 3-5 удаа өтгөнөө гарган, 8-12 удаа хөхөө хөхөж байгаа нь сүү хангалттай байгааг илтгэнэ.

Эхний өдрүүдэд жин хасагдах үзэгдэл нь хэвийн

Зарим тохиолдолд дөнгөж төрсөн нярай биеийн жингийнхээ 7 хувийг эхний 3-4 хоногт алддаг нь хэвийн үзэгдэл бөгөөд төрөх үедээ биедээ хуримтлуулсан илүүдэл шингэнээ гээдэг. Жишээ нь төрөх үеийн жин 3360 гр байсан бол эхний хэдэн хоногуудад ойролцоогоор 224 гр хасагдаж 3136 гр болно гэсэн үг. Удалгүй хөх саамшин сүү элбэг болсны дараа хүүхэд амархан торниж 7 хоногт 113-198 гр сар бүр 454 гр-аар жин нэмэгдэх болно.

Wednesday, August 20, 2008

Хөхний хамгийн сайн тос
*Байгалийн гаралтай(Hypo-allergenic)
*Хагарч гэмтсэн арьсыг эдгээн, хуурайшилтаас сэргийлнэ
*Хөхүүлэхдээ угаах шаардлаггүй(түрхсэний дараа)

Энэ тос монголд зарагддаг эсэх талаар сайн мэдэхгүй байна. Миний хувьд Америкаас захиж авчируулж байсан. Хэрэглэж үзсэн хүний хувьд үнэхээр үр дүнгээ өгдөг юм билээ.
Дөнгөж төрсний дараа хөх хагарах гэмтэх нь элбэг. Өөх, сүүлэн тос, baby oil...бүгд өөр өөрийн сул талтай. Дээрхи "Лансинох" тос байхгүй үед 100% Олив(extra virgin) тосыг хөхний толгойд түрхээрэй!

Tuesday, August 19, 2008

Жирэмслэлтийн үед нийтлэг илэрдэг эмгэгүүд


Ууц нуруугаар хөшиж өвдөх

Яагаад:
Жирэмсэний хугацаанд нурууны багана орчмын холбоонууд сунаж зөөлөрдөг. Хэвлий дэхь ураг өсөж томрохын хирээр биеийн хүндийн төв өөрчлөгдөнө.
Зөвлөмж
• Нуруугаа цэх байрлалд үргэлж байлгахыг хичээ
• Хөлөнд эвтэйхэн хөнгөн гутал өмсөх
• Аарцаг савлах дасгал хийх
• 30min хүйтэн жин, 30min бүлээн жинг ээлжлэн тавих

Шээс ойрхон хүрэх

Яагаад:
Жирэмсэний эрт хугацаанд шээс ойр ойрхон хүрч болно. хожуу үед ураг өсч умай томорхын хирээр давсаг дарагдсаны улмаас шээс олон дахин хүрэх талтай. Шээхэд сүвээр өвдөх, эсвэл цустай хамт гарвал эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ нь шээс ялгаруулах замд үрэвсэл үүссэнийг илтгэнэ.

Зөвлөмж
• Бие засах болгондоо давсгийг бүрэн суллахыг хичээ
• Шингэнийг багасгах нь байдлыг улам дордуулна

Буйлнаас цус гарах

Яагаад:
Жирэмсэний даавруудын нөлөөгөөр буйл зөөлрөх ба бүх биеийн цусан хангамж сайжирна.

Зөвлөмж
• Витамин С –г хангалттай уух
• Агаарыг чийглэг байлгах
• Шүдний зөөлөн сойзыг сонгох


Хураагуур судасны өргөсөлт

Яагаад:
Эхийн хэвлийд буй умай судсыг дарсаны нөлөөгөөр доод мөчдөөс зүрхэнд очих цусны урсгал сааталд орж тунарсанаас судсууд өргөснө. Энэ нь амаржсаны дараа аяндаа арилна.


Зөвлөмж
• Завилж суух
• Нэг дор удаан зогсохгүй, хөлөө ачиж суухгүй байх хэрэгтэй
• Өдөртөө 30-45 минут хөлөө өндөрлөж хэвтэх
• Нэг дор удаан зогсох, суудлын ажил эрхэлдэг бол явган явах нь тустай

Цээж хорсох

Яагаад:
Дааврын нөлөөгөөр ходоодны дээд амсар суларсанаас ходоодны хүчил улаан хоолой руу буцаж орох үзэгдэл.

Зөвлөмж
• ойр ойрхон бага багаар идэх
• халуун ногоо,кола, шарсан хайрсан хоол идэхгүй байх
• хоол идсэний дараа 10-15 минут хөнгөн алхах
• хоол идэнгүүт хэвтэхээс зайлсхийх

Шагай шилбээр хавагнах

Яагаад:
Биед шингэн хуримтлагдсаны улмаас шагай шилбэ, гарын хуруу зэрэг хөөнгөдөж хавагнах нь ихсэнэ.

Зөвлөмж
• амрах үедээ хөлийг дээш сойх \хөлний байрлалыг зүрхний түвшингөөс өндөрт байлгах\

Үтрээнээс цагаан юм гарах

Яагаад:
Жирэмсэн эхийн үтрээнээс гарах ялгадсын хэмжээ бага зэрэг ихсэх нь хэвийн юм. Харин үтрээнээс эвгүй үнэртэй, өнгөтэй ялгадас гарах нь үтрээний үрэвсэл болсоны шинж тул эмчид хандах нь зүйтэй.

Зөвлөмж
• Завилж суух
• Тараг уух \чихэргүй\
• Ариун цэврийг сахих
• Чихэрлэг зүйлсээс татгалзах

Шамбарам(цагаан мах гарах)

Яагаад:
Хүүхдийн жин эхийн аарцагт даралт өгөн цусны судасыг дарах үзэгдэл. Өтгөн хатах, хүнд юм өргөх, байнга ханиалгах нь эмзэглэлийг нэмдэг.

Зөвлөмж
• Ус сайн уух(min 2л)
• Ислэг ихтэй хоол хүнс түлхүү хэрэглэх (гурвалжин будаа, шар будаа, каш, овьёос г.м)
• Кегел дасгал хийх
•Ванн-аа бүлээн усаар дүүргээд суух(цусны эргэлтийг дэмжиж, хавдсан судасыг агшаана)
• Кофе, халуун ногоо, кола, пиво-с татгалзах
• Загатнасан ч гэсэн маажихгүй байх (судасны ханыг гэмтээх аюултай)
• Вазелин тэр хэсэгтээ түрхэх

Дээрхи эмгэгүүд нь жирэмсний үед хэвийн тул айж сандрах хэрэггүй. Төрсний дараа аяандаа арилна.

Thursday, August 14, 2008

Бэлдсэн үү?...Юунд гэж?


Төрхөөр эмлэг явахдаа.. Хэн нэгэнд маань энэ жагсаалт хэрэг болж магад:
(танд ямар 1 санаа байвал + рээ)
  • солих хувцас/халаад/
  • хөхүүлэхэд зориулттай левчик/baby shop-т бий/
  • 3-4 ш хөвөн даавуун труси
  • 2ш оймс/төрөх өрөө хүйтэн байдаг/
  • 2 боодол шөнийн дамсак/далавчтай нь/
  • углааш
  • уруул өнгөлөгч, зөөллөгч/уруул амархан хатдаг/
  • зөгийн бал/цусанд хурдан уусаж, хүч өгдөг/
  • ус/өвдөлтийн үед ам их цангадаг/
  • ус уух аяга соруултай/ядарсан үед соруул амар/
  • модон чихэр, йогурт, жимс/хоол идэх сонирхол буурдаг/
  • mp3, сэтгүүл, хөзөр г.м/тайвширч, сатаарах/
  • чухал хүмүүс-н номер/баярт мэдээг дуулгах/
  • эмлэгээс гарах хувцас/5 сартай үеийн хувцас чинь таарна/
  • жүржийн 100% шүүс/төрсний дараа уувал маш сайн/
Хэрэв төрөх өрөөнд нөхөр орох бол цагаан халаад, маск, малгай, тавчик. Дээрхи жагсаалтанд хувийн ариун цэврийн хэрэгсэлийг оруулсангүй. За ерөнхийдөө 1 иймэрхүү.. Аан бас нэг чухал зүйл та хаанаас ч хэзээ ч өвдөөд эмлэг явж болох тул дээрхи зүйлсээ эртхэн(1 сарын өмнө) бэлдээд гэрийнхээ тдхой 1 газар орхиорой. Та эмлэг рүү шууд явсан ч хэн нэгэн нь таны бэлдсэн зүйлсийг аваад очно шдээ .

Tuesday, August 12, 2008

Tаахуу?! Шагналтай шүү

Хүүхэд эхийн хэвлий дотор ийм 14 зүйлээр хамгаалагдсан байдаг аа гэж...
Бүгдийг нь зөв бичсэн хүн шагналаа гардан авах болноо(юу байх нь одоогоор нууц)
Дүнг 9 сарын 12нд гаргая тэхүү?

"Чухал булчин"

  1. Сав
  2. Шулуун гэдэс
  3. Кегел булчин


Дахиад л УС...

Ус таны бүхий л эрүүл мэндэд чухал. Хангалттай ус уугаагүй үед таны бие нэг уусан усаа олон дахин хэрэглэхээс өөр аргагүй болдог. Энэ нь таны биед элдэв хорт бодис тунан үлдэж, бүх төрлийн өвчин эмгэг үүсэх шалтгаан болно. Та өдөр бүр 2л ус уухыг хэцүү гэж бодож байгаа байх. Гэвч ус уух нь өвчин зовиураа эмчлүүлж байснаас хамаагүй хялбар биш үү! Хангалттай ус ууж байгаагаа хэрхэн мэдэх вэ? Ус танд сайхан амтагдаж эхлэн шээс чинь шаргал өнгөтэй бус, харин тунгалаг юмуу, маш цэвэр өнгөтэй болно.

Өдөрт 8-10 аяга ус уух нь үе мөч , нурууны өвчинд шаналагсдын 80%- ийнх нь өвчинийг маш сайн намдааж өгдгийг судалгаа харуулдаг! Хүний биеийн усны 2- хон хувь нь дутагдахад түр зуурын ой санамж бүдэгрэх, компьютерийн дэлгэц юмуу хэвлэмэл хуудас дээр хараагаа төвлөрүүлж чадахгүйд хүрдэг. Ус дутагдах нь өдрийн цагаар ядарч сульдахын нэг үндсэн шалтгаан болдог! Өдөрт 5 аяга ус уух нь шулуун гэдэсний хорт хавдрын эрсдлийг 45%-иар, хөхний хорт хавдрын эрсдлийг 79%-иар, давсагны хорт хавдарыг 50%-иар тус тус бууралдаг байна.
Өөрөөр хэлэх юм бол таны эсийг цэвэрлэдэг цорын ганц шингэн бол УС юм. Жимсний шүүс, кофе, кола, цай, сүү зэрэг нь таны эсийг угааж цэвэрлэж чадахгүй. Иймээс та яг одооноос эхлэн устай анд найзууд болохоор шийдээрэй.

Ultrasound(ЭХО) Хөөрхөн хүү байгаа биз..

Үндсэн ойлголтуудыг тайлбарлах нь


Кегел: аарцагны ёроолын тулгуур булчин бөгөөд энэ нь шээсний сүв, үтрээ, шулуун гэдсийг тойрон өнгөрсөн байдаг.
Шээсний сүв: давсагнаас шээсийг гадагшлуулагч сүв.
Үтрээ: 8см орчим урттай уян хатан ,сунах боломжтой хөндий эрхтэн.
Аарцаг: нугасны доод хэсэгт байрлах бөгөөд хүүхэд дамжин өнгөрдөг хөндий, тойрог хэлбэрийн яс.
Умай: тэлж сунах, чадвар бүхий хэд хэдэн булчингийн давхаргатай хөндий эрхтэн.
Өндгөвч: дотоод шүүрлийн булчирхайн шүүрэл ялгаруулдаг хос эрхтэн. Энэ шүүрлийн үр дүнд сарын тэмдэг ирэх, хөхөнд сүү орох гэх мэт өөрчлөлтүүд явагдана.

Үргэлжлэл....

Уураг: аминхүчлүүдийг агуулсан нэн шаардлагатай органик бодисууд, хүний амьдралд хэрэгцээт үндсэн бодисууд.
Жирэмсэн эмэгтэй өдөртөө 80-100гр уураг хоол хүнснээсээ авч байх ёстой.
Ус: 1,5-2л ( 6-8 аяга) ус таны өдрийн хэрэгцээг хангана.
Жирэмсний хордлого: даралт ихсэх, хаван болон шээсээр уураг гарах зэрэг юм.
Цус багадах: цусанд байх цусны улаан эс хэвийн хэмжээнээс бага байх эмгэг.
Үр хөврөл: үр тогтсноос хойш 8 дахь долоо хоног хүртэлх хүүхэд.
Ураг: 9 дахь долоо хоногоос төрөх үе хүртэлх хүүхэд.
Fetoscope: эхийн хэвлийд буй хүүхдийн зүрхний цохилтыг чагнах чагнуур
Хүй: хүүхэд ихэс хоёрыг холбох ба эхээс хоол хүнсийг авч эргүүлээд хаягдал бодисыг гадагшлуулах үүрэгтэй.