Thursday, August 21, 2008

Тайлбаргүй........











Хөхүүлэх байрлал

Хөхөөр тэжээх

Нялх хүүхдэд хамгийн баяр баясгалантай үе бол хооллолт юм. Эхийн сүү хамгийн чухал шимт бодис болох уураг, нүүрс ус, ус, эрдэс бодис түүнчлэн хүүхдийн өсөж буй хэрэгцээг хангахуйц микро элемент /K, Na, Ca, P/-үүдийг зохистой харьцаагаар агуулах тул эрээд олдохгүй эрдэнэ юм. Эхийн ангир уураг нь дээд зэргээр ариутгагдсан байдгаас нярай хүүхэд гэдэсний болон халдварт өвчнөөр өвдөхгүй. Учир нь түүний найрлагад тодорхой өвчнийг /саа, томуу, ханиад/ эсэргүүцдэг эсрэг биетүүд агуулагддаг.

Хүүхдээ хөхүүлэхэд эх хүүхэд хоёрын хооронд сэтгэлзүйн болоод биеийн хувьд хамгийн ойр дотны холбоо үүсч хөхүүлэх дутам эхчүүдэд хүүхдээ хөхүүлэх дур хүсэл төрдөг нь жам ёсны юм.

Хөхний сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд ашигтай төдийгүй эхийн цаг, хүч, санхүүг хэмнэдэг. Сав суулга угаах, сүүг хөргөх, халаах хэрэггүй. Хол газар явахад сүүг тээвэрлэх шаардлагагүй .

Хэдэн удаа хөхүүлэх вэ?

Хүүхдийг хөхөө хөхөхийг хүсэх бүрд нь хөхүүлэх хэрэгтэй. Цагийн хуваарь баримтлах нь нярай хүүхдэд ашиггүй. Төрснөөс хойш аль болох хурдан амлуулна. Ингэж хүүхдээ эрт амлуулах нь олон сайн талтай бөгөөд үүнээс хоёр чухлыг дурьдвал:

§ хүүхдийн зунгаг эрт гарах

§ эхийн сав сайн агшиж цус алдахаас сэргийлнэ

Ангир уургийг сайн хөхүүлснээр хөх зангирахгүй байх, хөхөнд сүү сайн орох боломжийг нэмэгдүүлнэ.

Хангалттай сүү байгаа гэдгээ яаж мэдэх вэ?

Хэрэв хүүхэд хөхөндөө цадсан, хөхний сүү хангалттай байгаа бол жин нэмэгдэж эхлэнэ. Бас хүүхэд өдөртөө 5-8 удаа шээж, 3-5 удаа өтгөнөө гарган, 8-12 удаа хөхөө хөхөж байгаа нь сүү хангалттай байгааг илтгэнэ.

Эхний өдрүүдэд жин хасагдах үзэгдэл нь хэвийн

Зарим тохиолдолд дөнгөж төрсөн нярай биеийн жингийнхээ 7 хувийг эхний 3-4 хоногт алддаг нь хэвийн үзэгдэл бөгөөд төрөх үедээ биедээ хуримтлуулсан илүүдэл шингэнээ гээдэг. Жишээ нь төрөх үеийн жин 3360 гр байсан бол эхний хэдэн хоногуудад ойролцоогоор 224 гр хасагдаж 3136 гр болно гэсэн үг. Удалгүй хөх саамшин сүү элбэг болсны дараа хүүхэд амархан торниж 7 хоногт 113-198 гр сар бүр 454 гр-аар жин нэмэгдэх болно.

Wednesday, August 20, 2008

Хөхний хамгийн сайн тос
*Байгалийн гаралтай(Hypo-allergenic)
*Хагарч гэмтсэн арьсыг эдгээн, хуурайшилтаас сэргийлнэ
*Хөхүүлэхдээ угаах шаардлаггүй(түрхсэний дараа)

Энэ тос монголд зарагддаг эсэх талаар сайн мэдэхгүй байна. Миний хувьд Америкаас захиж авчируулж байсан. Хэрэглэж үзсэн хүний хувьд үнэхээр үр дүнгээ өгдөг юм билээ.
Дөнгөж төрсний дараа хөх хагарах гэмтэх нь элбэг. Өөх, сүүлэн тос, baby oil...бүгд өөр өөрийн сул талтай. Дээрхи "Лансинох" тос байхгүй үед 100% Олив(extra virgin) тосыг хөхний толгойд түрхээрэй!

Tuesday, August 19, 2008

Жирэмслэлтийн үед нийтлэг илэрдэг эмгэгүүд


Ууц нуруугаар хөшиж өвдөх

Яагаад:
Жирэмсэний хугацаанд нурууны багана орчмын холбоонууд сунаж зөөлөрдөг. Хэвлий дэхь ураг өсөж томрохын хирээр биеийн хүндийн төв өөрчлөгдөнө.
Зөвлөмж
• Нуруугаа цэх байрлалд үргэлж байлгахыг хичээ
• Хөлөнд эвтэйхэн хөнгөн гутал өмсөх
• Аарцаг савлах дасгал хийх
• 30min хүйтэн жин, 30min бүлээн жинг ээлжлэн тавих

Шээс ойрхон хүрэх

Яагаад:
Жирэмсэний эрт хугацаанд шээс ойр ойрхон хүрч болно. хожуу үед ураг өсч умай томорхын хирээр давсаг дарагдсаны улмаас шээс олон дахин хүрэх талтай. Шээхэд сүвээр өвдөх, эсвэл цустай хамт гарвал эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ нь шээс ялгаруулах замд үрэвсэл үүссэнийг илтгэнэ.

Зөвлөмж
• Бие засах болгондоо давсгийг бүрэн суллахыг хичээ
• Шингэнийг багасгах нь байдлыг улам дордуулна

Буйлнаас цус гарах

Яагаад:
Жирэмсэний даавруудын нөлөөгөөр буйл зөөлрөх ба бүх биеийн цусан хангамж сайжирна.

Зөвлөмж
• Витамин С –г хангалттай уух
• Агаарыг чийглэг байлгах
• Шүдний зөөлөн сойзыг сонгох


Хураагуур судасны өргөсөлт

Яагаад:
Эхийн хэвлийд буй умай судсыг дарсаны нөлөөгөөр доод мөчдөөс зүрхэнд очих цусны урсгал сааталд орж тунарсанаас судсууд өргөснө. Энэ нь амаржсаны дараа аяндаа арилна.


Зөвлөмж
• Завилж суух
• Нэг дор удаан зогсохгүй, хөлөө ачиж суухгүй байх хэрэгтэй
• Өдөртөө 30-45 минут хөлөө өндөрлөж хэвтэх
• Нэг дор удаан зогсох, суудлын ажил эрхэлдэг бол явган явах нь тустай

Цээж хорсох

Яагаад:
Дааврын нөлөөгөөр ходоодны дээд амсар суларсанаас ходоодны хүчил улаан хоолой руу буцаж орох үзэгдэл.

Зөвлөмж
• ойр ойрхон бага багаар идэх
• халуун ногоо,кола, шарсан хайрсан хоол идэхгүй байх
• хоол идсэний дараа 10-15 минут хөнгөн алхах
• хоол идэнгүүт хэвтэхээс зайлсхийх

Шагай шилбээр хавагнах

Яагаад:
Биед шингэн хуримтлагдсаны улмаас шагай шилбэ, гарын хуруу зэрэг хөөнгөдөж хавагнах нь ихсэнэ.

Зөвлөмж
• амрах үедээ хөлийг дээш сойх \хөлний байрлалыг зүрхний түвшингөөс өндөрт байлгах\

Үтрээнээс цагаан юм гарах

Яагаад:
Жирэмсэн эхийн үтрээнээс гарах ялгадсын хэмжээ бага зэрэг ихсэх нь хэвийн юм. Харин үтрээнээс эвгүй үнэртэй, өнгөтэй ялгадас гарах нь үтрээний үрэвсэл болсоны шинж тул эмчид хандах нь зүйтэй.

Зөвлөмж
• Завилж суух
• Тараг уух \чихэргүй\
• Ариун цэврийг сахих
• Чихэрлэг зүйлсээс татгалзах

Шамбарам(цагаан мах гарах)

Яагаад:
Хүүхдийн жин эхийн аарцагт даралт өгөн цусны судасыг дарах үзэгдэл. Өтгөн хатах, хүнд юм өргөх, байнга ханиалгах нь эмзэглэлийг нэмдэг.

Зөвлөмж
• Ус сайн уух(min 2л)
• Ислэг ихтэй хоол хүнс түлхүү хэрэглэх (гурвалжин будаа, шар будаа, каш, овьёос г.м)
• Кегел дасгал хийх
•Ванн-аа бүлээн усаар дүүргээд суух(цусны эргэлтийг дэмжиж, хавдсан судасыг агшаана)
• Кофе, халуун ногоо, кола, пиво-с татгалзах
• Загатнасан ч гэсэн маажихгүй байх (судасны ханыг гэмтээх аюултай)
• Вазелин тэр хэсэгтээ түрхэх

Дээрхи эмгэгүүд нь жирэмсний үед хэвийн тул айж сандрах хэрэггүй. Төрсний дараа аяандаа арилна.