Sunday, September 21, 2008

Жирэмсэн эхчүүдийн асуудаг нийтлэг асуултуудаас...

А: 2 хүний өмнөөс идэх үү?
Х: Тийм шаардлага байхгүй. Мэдээж хүүхдийн өсөлт хэрэгцээг хангахын тулд сайн идэх хэрэгтэй ч тэр нь хэмжээндээ биш харин хэр шим тэжээлтэй байгаадаа гол нь.
Өөрийн дуртай зүйлээ байнга идэх(чихэр шоколад, гурилан бүтээгдэхүүн, давсалсан) эсвэл цөөн төрлийн хоол хүнс хэрэглэхээс аль болох зайлсхий. Түүнчлэн хүүхдийн эрчимтэй өсөлтийн чухал түүхий эд болох Уураг-ийг 80-100гр(өдөрт) хоол хүнснээсээ авах шаардлагатай.

А: Ус их уувал хаван ихсэх үү?
Х: Үгүй, харин ч эсрэгээрээ. Хэрэв та хангалттай усыг уухгүй бол таны бие махбодийн хамгаалах механизм ажиллаж биен дэх усаа хадгалах үйлдэл хийх буюу хаванг ихэсгэдэг. Харин усаа сайн уувал тэрхүү усаар дамжин илүүдэл хаванг хөөх болно. Тиймээс өдөрт 1,5-2 л ус уух зайлшгүй хэрэгцээ бий.

А: Жингээ барих шаардлагатай юу?
Х: Жирэмсэн үед анхаарлаа жингээс холдуулж үүний оронд идэж буй зүйлдээ хандуулаж сурахыг зөвлөе! Жин бол зөв, буруу хооллолтыг харуулж чадахгүй. Харин юу идэж ууж байгаагаа хэдэн өдрийн турш цаасан дээр бичээд үзээрэй. Тэр үед та өөртөө зөв дүгнэлт хийж чадна. Хэрэв та аль болохоор шим тэжээлтэй, зөв хооллож байвал жингийн илүүдэл тийм чухал биш. Ерөнхийдөө дунджаар жин 12-17 орчим нэмэгддэг ба үүнээс дээш доош хэлбэлзэх нь ердийн.

Үүнд:

Хүүхэд 3.5гр
Эхэс 900гр-1300гр
Ус 900гр-1300гр
Хөх 900гр-1300гр
Цусан хангамж 1800гр
Өөхөн хуримтлал 2кг-4кг
Савны хэмжээн томролт 900гр-2кг

Нийтдээ 11-17 кг орчим


А: Миний идэж ууж буй зүйлээс хүүхэд өөртөө хэрэгтэйг нь олж авдаг уу?
Х: Үгүй, хүүхдэд буюу эхэст тийм ялгах чадвар(сайн муу, хортой хоргүй) байхгүй. Өөрөөр хэлбэл таны идсэн уусан бүхий л зүйл(архи, тамхи, эм) эхэсээр дамжин хүүхдэд хүрнэ.

А: Зарим ээжүүд сайн идэж байгаагүй ч хүүхэд нь эрүүл саруул төрдөг?
Х: Тийм байж болно. Гэхдээ хэрэв та сайн идэхгүй бол хүүхэд таны биеэс(эд, булчин, яс) өөртөө хэрэгцээтэй бүхнээ сорж авах чанартай тул тийм ээжүүд өвчинд өртөмтгий, сул биетэй, амархан ядардаг, эрт өтлөх, ясны сийргэжилттэй болдог нь батлагдсан.

А: Жирэмсэний нэмэлт витамин(prenatal vit) хэрэглэж буй үед ямар хоол идэх нь нэг их чухал биш?
Х: Ямар ч сайн витамин хоол хүнсийг орлуулж чадахгүй нь тодорхой. Учир нь таны бие болон таны хүүхдэд зөвхөн витаминаас гадна уураг, нүүрс-ус, өөх тос гэх мэтийн бусад зүйлс зайлшгүй хэрэгтэй.

А: Бүх жирэмсэний витамин ижил үү?
Х: Өөр байдаг. Хамгийн сайн нь Фолийн хүчил( folic acid) агуулсан байх. Доорхи найрлага орцтой дүйж очвол сайн.

* 4,000 and 5,000 IU (international units) vitamin
* 800 and 1,000 mcg (1 mg) of folic acid
* 400 IU of vitamin D
* 200 to 300 mg of calcium
* 70 mg of vitamin C
* 1.5 mg of thiamine
* 1.6 mg of riboflavin
* 2.6 mg of pyridoxine
* 17 mg of niacinamide
* 2.2 mcg of vitamin B-12
* 10 mg of vitamin E
* 15 mg of zinc
* 30 mg of iron гэх мэт....

12 comments:

suvdaa said...

Sain uu haka egchee! uneheer heregtei zuvulguu bn. heregjuulj bga shuu! tand amjilt husey!

Anonymous said...

namaig tsys bagadaltai gesen, tegvel jiremsnii vitaminaa tumriin beldmeltei hamt yyhyy?

Хака said...

Юуны өмнө эмчээсээ сайн лавлаж асуухыг зөвлөе..Таны гемоглибен хэд гарсан юм бол?

Номинговь said...

Sain bna uu, heregtei zovlogoo duuren goy blog bna. Neeree tsus bagadalttai hun yadag yum bol? Toroh uyede tsus ih aldval amind ayultai bh boluu?

Хака said...

Hi, Nomingobi.
thanks for visiting!
Ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөг нь тэдний биеийн онцлогоос үүдэлтэй.
Өөрөөр хэлбэл ихэнх цус багадалт төмөр дутлаас үүсэлтэй тул шууд ямар нэг эм, бэлдмэл хэрэглэхээс илүү:
* Хатаасан жимс(үзэм,чавга г.м)
* Ногоон өнгийн жимс, навчит ургамал
* Дуфү, алим, банана г.м
* Вит С-р баялаг жимстэй хамт дээрхийг хэрэглэвэл төмрийн шингээлтийг нэмнэ.

Номинговь said...

Thanks for reply. Ug ni uzem, alim, banana geh met ih heregledeg, tegvel gaigui l yum bna :) Tanii blog ih taalagdlaa. Iimerhuu sedevchilsen, hund heregtei blog olon bgaasai.

Anonymous said...

hi estoi heregtei zovlogoo baina shuu. jiremsnii ehnii 3 sardaa hushga idvel sain boddog bidnii yardgaar tolgoito gedeg huuhed gardag gesen unen bol ov uu?

Anonymous said...

hi taalagdlaa jiremsnii ehnii 3 sard hushga idvel huuhdiin tarhinii hogjild sain gesen unen uu?

Хака said...

Hi, ер нь бол хушга өөрөө их тэжээлтэй бас уургийн гол үүсвэр тул хүүхдэд үнэхээр сайн шүү!!

Pro31 said...

Merry Christmas all!

Batbayan said...

Сайн байна уу Twinlab Pre Natal гээд America vitaminiig жирэмсэн үедээ уух зориулалттай. Би одоо 2 сартай ууж байгаа Манай нэг жирэмсэн найз энэ витаминыг 1-3 сартайдаа уугаад хэрэггүй хүүхдэд муугаар нөлөөлнө гэсэн үнэн үү

Хака said...

Hi, Batbayan...
Jiremsnii Vit-g jiremsen bolohoosoo ch umnu er ni bol yyh iostoi um. iagaad gevel hvvhed bvreldeh tyhain ued ni heregtseetei Vit-g yyh heregtei. Harin hezee hoino ungursun ued ni yygaad tiim nemertei baij chadahgvi gej bodoj bna.
Manaihan harin tegj byryy oilgood baidag um bilee.