Thursday, August 21, 2008

Хөхүүлэх байрлал

Хөхөөр тэжээх

Нялх хүүхдэд хамгийн баяр баясгалантай үе бол хооллолт юм. Эхийн сүү хамгийн чухал шимт бодис болох уураг, нүүрс ус, ус, эрдэс бодис түүнчлэн хүүхдийн өсөж буй хэрэгцээг хангахуйц микро элемент /K, Na, Ca, P/-үүдийг зохистой харьцаагаар агуулах тул эрээд олдохгүй эрдэнэ юм. Эхийн ангир уураг нь дээд зэргээр ариутгагдсан байдгаас нярай хүүхэд гэдэсний болон халдварт өвчнөөр өвдөхгүй. Учир нь түүний найрлагад тодорхой өвчнийг /саа, томуу, ханиад/ эсэргүүцдэг эсрэг биетүүд агуулагддаг.

Хүүхдээ хөхүүлэхэд эх хүүхэд хоёрын хооронд сэтгэлзүйн болоод биеийн хувьд хамгийн ойр дотны холбоо үүсч хөхүүлэх дутам эхчүүдэд хүүхдээ хөхүүлэх дур хүсэл төрдөг нь жам ёсны юм.

Хөхний сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд ашигтай төдийгүй эхийн цаг, хүч, санхүүг хэмнэдэг. Сав суулга угаах, сүүг хөргөх, халаах хэрэггүй. Хол газар явахад сүүг тээвэрлэх шаардлагагүй .

Хэдэн удаа хөхүүлэх вэ?

Хүүхдийг хөхөө хөхөхийг хүсэх бүрд нь хөхүүлэх хэрэгтэй. Цагийн хуваарь баримтлах нь нярай хүүхдэд ашиггүй. Төрснөөс хойш аль болох хурдан амлуулна. Ингэж хүүхдээ эрт амлуулах нь олон сайн талтай бөгөөд үүнээс хоёр чухлыг дурьдвал:

§ хүүхдийн зунгаг эрт гарах

§ эхийн сав сайн агшиж цус алдахаас сэргийлнэ

Ангир уургийг сайн хөхүүлснээр хөх зангирахгүй байх, хөхөнд сүү сайн орох боломжийг нэмэгдүүлнэ.

Хангалттай сүү байгаа гэдгээ яаж мэдэх вэ?

Хэрэв хүүхэд хөхөндөө цадсан, хөхний сүү хангалттай байгаа бол жин нэмэгдэж эхлэнэ. Бас хүүхэд өдөртөө 5-8 удаа шээж, 3-5 удаа өтгөнөө гарган, 8-12 удаа хөхөө хөхөж байгаа нь сүү хангалттай байгааг илтгэнэ.

Эхний өдрүүдэд жин хасагдах үзэгдэл нь хэвийн

Зарим тохиолдолд дөнгөж төрсөн нярай биеийн жингийнхээ 7 хувийг эхний 3-4 хоногт алддаг нь хэвийн үзэгдэл бөгөөд төрөх үедээ биедээ хуримтлуулсан илүүдэл шингэнээ гээдэг. Жишээ нь төрөх үеийн жин 3360 гр байсан бол эхний хэдэн хоногуудад ойролцоогоор 224 гр хасагдаж 3136 гр болно гэсэн үг. Удалгүй хөх саамшин сүү элбэг болсны дараа хүүхэд амархан торниж 7 хоногт 113-198 гр сар бүр 454 гр-аар жин нэмэгдэх болно.

1 comment:

Anonymous said...

Huuhdee huhnuus gargasanii daraa helber ni aldagdaad ynjdag gej sonsloo
herev tegsen bol iaj bytsaaj hevend ni oryylah ve?
Bayarlaa.