Tuesday, August 12, 2008

Дахиад л УС...

Ус таны бүхий л эрүүл мэндэд чухал. Хангалттай ус уугаагүй үед таны бие нэг уусан усаа олон дахин хэрэглэхээс өөр аргагүй болдог. Энэ нь таны биед элдэв хорт бодис тунан үлдэж, бүх төрлийн өвчин эмгэг үүсэх шалтгаан болно. Та өдөр бүр 2л ус уухыг хэцүү гэж бодож байгаа байх. Гэвч ус уух нь өвчин зовиураа эмчлүүлж байснаас хамаагүй хялбар биш үү! Хангалттай ус ууж байгаагаа хэрхэн мэдэх вэ? Ус танд сайхан амтагдаж эхлэн шээс чинь шаргал өнгөтэй бус, харин тунгалаг юмуу, маш цэвэр өнгөтэй болно.

Өдөрт 8-10 аяга ус уух нь үе мөч , нурууны өвчинд шаналагсдын 80%- ийнх нь өвчинийг маш сайн намдааж өгдгийг судалгаа харуулдаг! Хүний биеийн усны 2- хон хувь нь дутагдахад түр зуурын ой санамж бүдэгрэх, компьютерийн дэлгэц юмуу хэвлэмэл хуудас дээр хараагаа төвлөрүүлж чадахгүйд хүрдэг. Ус дутагдах нь өдрийн цагаар ядарч сульдахын нэг үндсэн шалтгаан болдог! Өдөрт 5 аяга ус уух нь шулуун гэдэсний хорт хавдрын эрсдлийг 45%-иар, хөхний хорт хавдрын эрсдлийг 79%-иар, давсагны хорт хавдарыг 50%-иар тус тус бууралдаг байна.
Өөрөөр хэлэх юм бол таны эсийг цэвэрлэдэг цорын ганц шингэн бол УС юм. Жимсний шүүс, кофе, кола, цай, сүү зэрэг нь таны эсийг угааж цэвэрлэж чадахгүй. Иймээс та яг одооноос эхлэн устай анд найзууд болохоор шийдээрэй.

1 comment:

Anonymous said...

Ус уух сайн гэдгийг мэдэх мөртлөө ууна гэдэг нь хэцүү. Нэг доор их уувал гэдэс их сунадаг гэж сонсоод нэг хэсэгтээ орхисон энийг уншаад яг ууна гэж шийдлээ таминьээ,
Нээрээ баярлла :) та намайг санаж байнау
Мандах