Thursday, August 14, 2008

Бэлдсэн үү?...Юунд гэж?


Төрхөөр эмлэг явахдаа.. Хэн нэгэнд маань энэ жагсаалт хэрэг болж магад:
(танд ямар 1 санаа байвал + рээ)
  • солих хувцас/халаад/
  • хөхүүлэхэд зориулттай левчик/baby shop-т бий/
  • 3-4 ш хөвөн даавуун труси
  • 2ш оймс/төрөх өрөө хүйтэн байдаг/
  • 2 боодол шөнийн дамсак/далавчтай нь/
  • углааш
  • уруул өнгөлөгч, зөөллөгч/уруул амархан хатдаг/
  • зөгийн бал/цусанд хурдан уусаж, хүч өгдөг/
  • ус/өвдөлтийн үед ам их цангадаг/
  • ус уух аяга соруултай/ядарсан үед соруул амар/
  • модон чихэр, йогурт, жимс/хоол идэх сонирхол буурдаг/
  • mp3, сэтгүүл, хөзөр г.м/тайвширч, сатаарах/
  • чухал хүмүүс-н номер/баярт мэдээг дуулгах/
  • эмлэгээс гарах хувцас/5 сартай үеийн хувцас чинь таарна/
  • жүржийн 100% шүүс/төрсний дараа уувал маш сайн/
Хэрэв төрөх өрөөнд нөхөр орох бол цагаан халаад, маск, малгай, тавчик. Дээрхи жагсаалтанд хувийн ариун цэврийн хэрэгсэлийг оруулсангүй. За ерөнхийдөө 1 иймэрхүү.. Аан бас нэг чухал зүйл та хаанаас ч хэзээ ч өвдөөд эмлэг явж болох тул дээрхи зүйлсээ эртхэн(1 сарын өмнө) бэлдээд гэрийнхээ тдхой 1 газар орхиорой. Та эмлэг рүү шууд явсан ч хэн нэгэн нь таны бэлдсэн зүйлсийг аваад очно шдээ .

4 comments:

Pro31 said...

Нээрээ, энэ санадаг л санаа шүү.
+ж хэлэхэд: бяцхан baby-дээ зориулж пампресс \new born baby\, baby-дээ зориулж бас зуны цагт нимгэн цамц, өмд, өвлийн цагт бол зузаан цамц, өмд гэх мэт... сооск бас хэрэг уолж магадгүй, ^0^

Anonymous said...

их сонирхолтой блог юм. Таньд амжилтийг хүсэе! Би энэ хичээлд 3 жилийг өмнө сууж байсан. Их тус болсон гэдгээ хэлмээр байна. Бусдад энэ хаягийг өгнөө.
Сувдаа

Anonymous said...

tanai surgalt online-aar zaagddag yy?

Хака said...

Hi, all
hicheel maani online-r iavdaggvi, harin ene blog sonirhson hvmvvst nileen tys boloh bh gej naidaj bn.
Jiremsnii ihenh zvilsiig nvvr tylj zaaj, bagshiin ydirdlagan door bval vr dvn ni bvr ih.
HIcheeliin talaar delgerengvig:
455593-s