Tuesday, August 12, 2008

Төрөхөд заавал өвдөх ёстой юу?

Төрөх үйл явцад урьд хожид мэдэрч байгаагүй маш олон мэдрэмжүүд төв мэдрэлийн системд очдог. Таны уураг тархи энэ болгоныг хэрхэн яаж зохицуулахаа мэдэхгүй учир урьд нь хийж заншсан хариу үйлдлийг үзүүлдэг. Үнэн хэрэгтээ умайн агшилт нь \булчингийн агшилт\ хүүхдийг төрүүлэх зорилготой учир яг өвдөлтийн мэдрэмжийг ээжид өгдөггүй. Жишээ нь та гараа маш чанга атган булчингаа чангал, тэгээд хэсэг хугацаанд үүнийгээ барьхад булчин ядарч, цуцаж эцэхийг л мэдэрнэ. Гэвч энэ танд өвдөлтийг мэдрүүлдэгүй. Умай агших нь яг үүнтэй адил юм.
Алив булчин эрүүл саруул, чийрэг үедээ хүчирхэг байдаг шиг та жирэмслэлтийнхээ хугацаанд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж хангалттай сайн ус ууж амарч байсан бол умайн агшилт маш үр дүнтэй явагдаж хүүхэд төрөх явц түргэснэ. Хэрэв тийм биш бол өвдөлтийг та ихээр мэдрэнэ. Түүнчлэн айж сандрах үед биеийн ихэнх цус гар хөл рүү хуримтлагдаж яг л аюулаас өөрийгөө хамгаалан аврахаар гүйхэд бэлэн болдог.
Харин та үүний эсрэгээр тайван, өөртөө итгэлтэй, амгалан байвал саванд хангалттай цус байх бөгөөд умайн агшилт хэвийн явагдан төрөлт түргэснэ.

1 comment:

Anonymous said...

mash sonirholtoi yum baina. teheer bulchingiin agshilt sain baih tutam ovdolt baga, er ni ovdoh esgui yum uu?

Profile deer chini huugee gertee toruulsen gej harlaa. Gertee torohod yamar baisan be ter tuhaigaa post hiivel sonirholtoi yum baina daa. Business of being born gej Amerikiin neg documentary uzsen. Kinog hiisen humuusiin gol sanaa ni emnelguud toroh processiig heterhii emchilgeenii helbert shiljuulj mergejliin emch nar (ob-gyn) eh barij avdag bolson ni tsever mongonii sonirhol gej uzjee. Jaahan problem garahad shuud hiisver hiideg gej shuumjilj baina. Tegeed midwife buyu eh barigch emegtein tuslamjtaigaar gertee torohiig demjsen, hed heden tiim torolt haruulj baisan. Zarim ni bur usan dotor. Kinog hiisen huuhen ni ooroo jiremsen, gertee toroh zorilgotoi baisan ch yag etssiin mochid hui ni orooson bailuu, esvel holooroo dooshilson biluu problem garsnaas emnelegt ochij hiisver hiilgeh shig bolson.